Хөдөлгөөн бол хөгжил...
Хөдөлгөөн бол хөгжил харин зогсолт бол мөхөл гэж би боддог. Хүн зөв ч бай буруу ч бай хөдөлж л байх хэрэгтэй. Үүнийг зөвхөн биеийн хөдөлгөөн биш сэтгэл санаа, оюун ухаан, итгэл үнэмшлийн хөдөлгөөн гэж ойлгоорой.
Хүн байнга л шинийг эрэлхийлэн, шинийг сэтгэж байх хэрэгтэй болов уу. Шинэ зүйлс өдөр болгон хийж шинэ эрч хүчээр өөрийгөө байнга цэнэглэж байвал тэр хүн амжилттай явна байх гэж би боддог. Мөн би хуучны биш шинэ гарч ирж буй онол таамагт дуртай. Жишээ нь хүн хуучны онол болох Дарвины онолд итгэсэн хэвээрэй байгаад л байвал хүн мичнээс үүссэн гэж бодсоор л байх болно. Магадгүй...