2011-05-09
Хөдөлгөөн бол хөгжил...

Хөдөлгөөн бол хөгжил харин зогсолт бол мөхөл гэж би боддог. Хүн зөв ч бай буруу ч бай хөдөлж л байх хэрэгтэй. Үүнийг зөвхөн биеийн хөдөлгөөн биш сэтгэл санаа, оюун ухаан, итгэл үнэмшлийн хөдөлгөөн гэж ойлгоорой.

Хүн байнга л шинийг эрэлхийлэн, шинийг сэтгэж байх хэрэгтэй болов уу. Шинэ зүйлс өдөр болгон хийж шинэ эрч хүчээр өөрийгөө байнга цэнэглэж байвал тэр хүн амжилттай явна байх гэж би боддог. Мөн би хуучны биш шинэ гарч ирж буй онол таамагт дуртай. Жишээ нь хүн хуучны онол болох Дарвины онолд итгэсэн хэвээрэй байгаад л байвал хүн мичнээс үүссэн гэж бодсоор л байх болно. Магадгүй хүн жинхэнээсээ мичнээс үүссэн ч байж болно л доо гэхдээ тэр бол чухал биш. Хамгийн гол нь юм бүхнийг олон талаас харж байж чухамхүү үнэнд ойртох болов уу гэж би боддог. Тийм болохоор би хүн мичнээс үүсээгүй харин сүнснээс эсвэл харийнханаас үүсэн гэх онолуудыг би сонирхон унших их дуртай. Шинэ технологоор Япон улс тэргүүлдэг. Тэд бол хамгийн гаж сэтгэдэг хүмүүс гэдгийг бүгд хүлээн зөвшөөрнө. Тэгэхээр чөлөөт сэтгэлгээ (гаж ч байж болно, гол нь чөлөөтэй элдэв хэв маягт хамаарахгүй) л хөгжил дэвшлийг урин дуудаж шинэ шинэ боломжуудыг бидэнд өгдөг байхаа.

Хүн хүний бодол өөр байдаг болохоор бичсэн зүйл минь таны бодолд нийцээгүй бол ухаан мөхөс намайг өршөөн соёрхоно уу.

Бодолоо бичсэн Ухаан мөхөс SpySec.
эхийг www. spysec.blog.gogo.mn/ сайтаас

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax