Явган суух дасгал хийхэд эхлээд хэвийн байдлаар асган зогсож, биеэ аяар нь сулхан байлгаж явган суух дасгал хийнэ, хийх удаа нь тогтсон тоогүй, өөрийн байдлаа үзэж, алхам дараатай нэмэгдүүлэж болно. Онцлон сануулах зүйл гэвэл өндөр настай хүмүүс ийм дасгал хийхдээ заавал хэрсэг, ургаа мод, хэрэм зэрэг тогтвортой зүйлээс зүүгдэж, яаралгүй хийвэл сайн. Ердөө явган суух дасгал хийхэд дараахь 3 зүйл байдаг, та бүхэн өөрсдийн биеийн байдалдаа тохируулан зохистой сонгоно уу:
Тайжи суудал: Хоёр өлмийгөө нийлүүлж, өвдгөөрөө нугаран гуяа шилбэнд наалдтал суувал судасны бэлчир давхцан, харилцан шахалцаж, массаж аийсэн үүрэгтэй болно.
Найман хүлилийн суудал: Энэ бол тайжи суудлаас улирч ирсэн, тайжи суудалд доод мөч чангахан нийлдэг бол одоо салгана. Хөлөө мөртэй тэнцүү салгаж зогсоод, хоёр хөлөө харилцан зэрэгцээ байлгаж, тахимаараа 90 градусаас бага болтол нугарч, өгзгөө хоёр тийш сажлахгүйгээр газарт 10 см-ээс ихгүй ойртуулж чадвал сайн.
Нум суман суудал: Зүүн хөлөө хойш жийж, баруун хөлийн тавгаар газар гишгэн доош суухад биеийн хүнд баруун хөл дээр тусна. 30 секунд дасгал хийх бүр зүүн баруун хөлөө харилцан сольж, хоёр хөлийн хүч хүлээх байдлыг өөрчилнө.
Бие тааруу хүмүүс, албан тасалгаанд удаан суудаг хүмүүс, автомашины жолооч нар өдөр бүр 1-3 минут явган суух дасгал хийвэл бүх биед маш сайн үүрэгтэй байдаг. Харин хэтэрхий тарган өндөр настай хүмүүс, дасгал хийх эхний хугацаанд биеэ тэнцвэртэй байлгахыг заавал анхаарах хэрэгтэй. Бас нурууны үеийн өвчин, үе гишүүний өвчин, вена судасны түгжрэл, бүдүүрэл зэрэг өвчтэй хүмүүс ийм дасгал хийхгүй байх, өвчнөө хүндрүүлэхээс сэргийлээрэй.
